Diato бүтээгдэхүүний танилцуулга
Diato – ийн үндсэн түүхий эд нь цахиурлаг хүрдэс болон цеолит бөгөөд хусуур, тэгшлэгч, түрхэгч, багсаар түрхэгддэг
барилгын дотор гадна заслын материал юм. Олон янзын хэлбэр дүрс, хээг гаргаж чадах бүтээгдэхүүн юм. Diato– ийн үндсэн
түүхий эд болох диатомит нь нүүрснээс 30~100дахин их уусгах болон шингээх чавдартай байдаг ба гадаад орчноос
хамааран чийгшлийг шингээж амьдрах таатай орчныг бүрдүүлэх болно. Бас нэгэн гол түүхий эд болох цеолит нь органик
бодисыг задалж ариутгах, бактер устгах, ариутгах, шингэлэх, задралд оруулах зэрэг үр дүн үзүүлнэ. Нэмэлтээр
формальдегид (HCHO) гэх мэт хортой хүнд металыг орц найрлагатаа огт ашигладаггүй тул хүний биед ямар нэгэн хор
нөлөөгүй эко бүтээгдэхүүн юм. Эсрэгээрээ дотор заслын материал, тавилганаас ялгарч буй формальдегид ба хортой
VOC (дэгдэмхий органик нэгдлүүд) -ийг устгаж, үнэргүйжүүлснээр арьс, харшлын өвчнөөс хамгаалан сэргийлэх боломжтой.
· Ашиглагдах гадаргуу: Бетон эсвэл цементэд суурилсан материал, гипсэн хавтан, мод, ган
гэх мэт бүх суурь гадаргуу дээр ашиглах боломжтой.
· Хэрэглэх талбай: Эрүүл мэндэд ээлтэй дотоод засал чимэглэлийг хүссэн тансаг зэрэглэлийн
байшин, музей, соёлын өвийн байгууламж
· Ерөнхий мэдээлэл
1) Хатаах хугацаа: 24 цаг (тасалгааны температурт)
2) Хэрэглэх хэмжээ: 0,5㎡/ℓ
3) Савласан хэмжээ: 18ℓ